Бид 18 жилийн турш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудад өвөл, зуны ажлын хувцас, дүрэмт хувцас, зөөлөн оёдлын бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна.
Бид 2007 онд хувцас захиалгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 онд «Аракнидс» ХХК-ийг байгуулж, ажлын болон дүрэмт хувцас, зөөлөн оёдлын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад одоо «Танан Зэт» ХХК, «Танан Зүү» ХХК-ууд болж өргөжин үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани үйлдвэрийн 750 м² өөрийн байртай, нэрийн 2 дэлгүүртэй, үндсэн 30 гаруй ажилтантай, орон нутгийн 1, Улаанбаатар хотод 3 дагуул үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэрийн дэлгүүртээ 4 улирлын, 100 гаруй загварын бүтээгдэхүүнийг өнгө болон материалын сонголттойгоор 42–60 (XS–6XL) размераар тогтмол үйлдвэрлэж бэлэн борлуулж байна.
Цаашдаа шинэ технологи, инноваци шингэсэн автомат тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, импортыг орлох, экспортын баримжаатай оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилттой ажиллаж байна.
Танилцуулга татах (PDF)Өөрийн үйлдвэрийн байртай, Улаанбаатар хотод 3, орон нутагт 1 дагуул үйлдвэртэй.
4 улирлын 100 гаруй загварын бэлэн бүтээгдэхүүн, өнгө материалын сонголттой.
2020 оноос эсгүүр, зохион бүтээлтийн CAD программ нэвтрүүлж чанар, гарцаа нэмэгдүүлсэн.
Стандарт Хэмжилзүйн Газраас олгодог тохирлын гэрчилгээг салбартаа анх удаа авсан.
Байгууллагын захиалгаар болон нэрийн дэлгүүрээр бэлэн борлуулж буй үндсэн бүтээгдэхүүний төрлүүд.
Өвөл, зуны улирлын ажлын хувцас. Байгууллагын өнгө, лого, шаардлагын дагуу захиалгаар.
MNS 6231:2011, MNS ISO 13688 стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын хувцас.
MNS 6306:2012 стандартын дагуу үйлдвэрлэсэн өвлийн дулаан ажлын хувцас, куртик.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтны дүрэмт хувцас, иж бүрдэл.
Цэцэрлэгийн хүүхдийн гудас, хөнжил, цагаан хэрэглэл (MNS 6553:2012, MNS 6554:2012).
Цэцэрлэгийн биеийн тамирын хувцас, хүүхдийн өвлийн куртик зэрэг төслийн бүтээгдэхүүн.
Үндсэн хүчин чадлаараа сард 2000–2500 хос зуны хувцас үйлдвэрлэх боломжтой. Размерын сонголт: 42–60 (XS–6XL).
Шинэ загвар, үнийн мэдээллийг манай Facebook хуудаснаас тогтмол хүлээн авна уу.
Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлээ чанаржуулснаар Стандарт Хэмжилзүйн Газраас олгодог Тохирлын гэрчилгээний болзлыг хангаж, салбартаа анхны тохирлын гэрчилгээтэй компани болсон.
Гэрчилгээнүүд нь тухайн бүтээгдэхүүн Монгол улсын үндэсний стандарт (MNS) болон олон улсын стандартын шаардлагыг хангаж буйг баталгаажуулдаг.
Хувцас захиалгын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.
«Аракнидс» ХХК байгуулагдаж, ажлын, дүрэмт хувцас, зөөлөн оёдлын үйлдвэрлэл эхлэв.
Салбартаа анх удаа тохирлын гэрчилгээ авав (хүүхдийн гудас, хөнжил, цагаан хэрэглэл).
Тусгай зориулалтын дулаан болон ажлын хувцасны тохирлын гэрчилгээ авав.
Эсгүүр, зохион бүтээлтийн BOK CAD программ нэвтрүүлэв.
«Найзууд» кластер төслийн толгой үйлдвэрээр ажиллаж, 120 000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлэв.
Хүүхдийн төслүүд үргэлжилж, автомат тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилтоо тавьж байна.
Цэцэрлэгийн биеийн тамирын хувцасыг кластераар үйлдвэрлэх төслийн үндсэн зохион байгуулагч, толгой үйлдвэрээр ажиллаж 32 үйлдвэрлэгчийг зохион байгуулалтад оруулав.
Олон улсын «Эхлэл» ТББ-ын захиалгын дагуу жил бүр 1000 хүүхдийн өвлийн куртикийг үйлдвэрлэн нийлүүлэх төсөлд хамтран ажиллаж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэв. Төсөл 2026 онд үргэлжилж байна.
18 жилийн турш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ.
Чанартай бүтээгдэхүүн, чадварлаг хамт олон
Итгэл төгс сонгох хувцас — бидний бүтээл
Дэлхийн хувцасны хэрэглээнд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх
Захиалга, үнийн санал, хамтын ажиллагааны талаар доорх хаягаар холбогдоно уу.